БРИДЖ КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ СҮЗҮКИ МОТОР КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА СҮЗҮКИ ОСАМУ ГУАЙТАЙ УУЛЗЛАА

БРИДЖ КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ СҮЗҮКИ МОТОР КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА СҮЗҮКИ ОСАМУ ГУАЙТАЙ УУЛЗЛАА


Сүзүки мотор корпораци нь анх 1909 онд Сүзүки нэхмэлийн машин үйлдвэрлэх зорилгоор үүсэн байгуулагдсан бөгөөд, тухайн үедээ модон нэхмэлийн машиныг халж, төмөр материалаар нэхмэлийн машин үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь энэ компанийн хөгжилд чухал байр суурийг эзэлдэг. Улмаар 1950 оноос мотоциклийн үйлдвэрлэл, худалдаа, мөн 1955 оноос эхлэн авто машины үйлдвэрлэл худалдааны салбарт хүч түрэн орж ирснээр одоогийн Сүзүки мотор корпорацийн түүхэн хөгжлийн суурь нь тавигдаж эхэлжээ.
Сүзүки Осаму нь 1930 онд төрсөн Японы нэр хүндтэй, алдартай бизнесмэн билээ. Тэрээр Сүзүки мотор корпорацийн 2 дахь үеийн удирдагч юм. Эдүгээ 87 нас сүүдэр зооглож буй тэрбээр хүүгийн хамтаар Сүзүки мотор корпорацийг удираж байна.

Уулзалтын эхэнд Сүзүки мотор корпорацийн ТУЗ-ийн дарга Сүзүки Осаму нь Бридж корпорацийн ТУЗ-ийн дарга Д. Ганхуягт “1998 оноос эхлэн Монгол улсын зах зээлд 20 жилийн хугацаанд Сүзүки авто машины бат бөх чанар, бартаат замыг туулах чадвар, эдийн засгийн хэмнэлттэй байдал зэрэг давуу талуудыг Монголчуудад таниулж, борлуулж ирсэнд талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Япон хоёр орны найрсаг харилцааны түүх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгаа зэрэг чиглэлүүдээр өргөн хүрээнд санал солилцов.

Мөн талууд 2017 оны 12 сард Япон улсад нээлтээ хийсэн “Suzuki Cross Bee” загварын авто машин нь Монгол орны эрс тэс уур амьсгал, монгол хүмүүсийн амьдралын хэв маягт нийцэх тул Монголын зах зээлд нийлүүлэх, борлуулах боломжтой гэдэгт санал нэгдсэн байна. Suzuki Cross Bee загвар нь Япон улсад борлуулалтаараа хит бүтээгдэхүүн болсон 5 хаалгатай “Suzuki Hustler” машины дараагийн загвар юм. Suzuki Jimny-гийн ах гэж ойлгоход болно. Иймд Suzuki Cross Bee загвар худалдан авагчдад ихэд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн Сүзүки корпораци нь нэгэн өвөрмөц бүтээгдэхүүний бүрдлийг Японы хэрэглэгчдэд танилцуулж, энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан байдаг. Тэр нь худалдаачдад жижиг ачааны машин дээр "Мини трак ичиба" буюу “Жимс, хүнсний ногооны зах” ажиллуулах боломжийг бий болгожээ. Энэ бүтээгдэхүүний бүрдлийг манайд ч ашиглах боломжтой гэж үзэж байна.

Сүзүки Осаму гуай нь Монгол орны түүхийг сайтар мэддэг, монголчуудын амьдралын хэв маягийн талаар өндөр мэдлэгтэй, манай улсад элэгтэй нэгэн ажээ. Тэрээр тус уулзалтанд оролцсон хүмүүсд хандаж Хоер орны харилцааны хөгжил нь Монгол, Япон улсын аль алинд ихээхэн чухал болохыг онцолсон байна. Түүнчлэн цаашид Бридж корпорацитай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

Уулзалтын төгсгөлд Сүзүки Осаму нь өөрийн бичсэн " Би ЖДҮ-ийн эцэг" Японд бест селлер болж байсан номоо Бридж корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуягт бэлэглэн, дурсгалын зураг авахууллаа.

Сэтгэгдэл бичих (0)

Бусад үйл явдал, мэдээ

Туслах цэс