ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Бридж корпорацийн толгой компани болох Бридж ХХК нь 1991 онд Монгол   улсад хувийн хэвшил дөнгөж үүссэн тэр цаг үед байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртлэх хугацаанд   худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зам барилга, геологи уул уурхайн салбаруудад үйл ажиллагаагаа тэлэн хөгжүүлж Монгол улсын эдийн засаг,нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

Бид Япон улсын 100 жилийн түүхт Сузуки мотор корпорацийн Монгол улс албан ёсны борлуулагчаар 1999 оноос хойш өнөөг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна.  Бид Сузуки брэндийн автомашинуудыг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэхээс гадна Сузуки автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Сузуки мотор корпорацийн оргиналь сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг билээ.

Манай засварын төвд Япон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг инженер, техникчид ажиллаж орчин үеийн засвар, оношлогооны тоног төхөөрөмжөөр таны машиныг түргэн шуурхай, баталгаатай засварлаж байна.


ЭРХЭМ ЗОРИЛГО:

“БИЗНЕСИЙН САЛБАРТ ДЭЛХИЙН МАНЛАЙЛАГЧИЙГ ТӨРҮҮЛНЭ”

 ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:

Бридж корпораци нь сайхан СЭТГЭЛ, ИТГЭЛ-ийг өвөрлөж дэлхийн хэмжээнд эдийн засаг, бизнес, соёл, хүмүүсийн сэтгэлийг холбох гүүр нь болж, ШИНЭ БАЯЛАГ-ийг уйгагүй ЗҮТГЭЛ-ээр бүтээх үйл ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлнэ.

БИДНИЙ УРИА

“ӨДӨР БҮР ШИНЭ СОРИЛТ, ШИНЭ ҮНЭ ЦЭНЭ”

Бридж Корпорацийн ажилтан бүр компанийн түүх, хүний нөөц, нэр хүнд, брэнд зэрэг биет болон биет бус нөөцүүдийг хамгийн  өндөр өгөөжтэйгөөр  ашиглаж, өдөр бүр хүн бүхэн нийтлэг сэтгэлгээнд баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэж бизнесийн шинэ санаа гарган шинэ үнэ цэнийг   бий болгоно. Энэ үзэл санаагаа бид “ӨДӨР БҮР ШИНЭ  СОРИЛТ,  ШИНЭ  ҮНЭ  ЦЭНЭ”  уриагаар илэрхийлж байна. Манай корпораци нь өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэшсэн ажилтнууд маань асуудалд шинэлэг оновчтой арга барилаар хандаж шинэ үнэ цэнийн төлөө сорилт хийж амжилтад хүрэх болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
  • “Бридж” ХХК үүсэн байгуулагдав

  • “Сузуки мотор” корпорацийн албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулж, хамртан ажиллаж эхлэв

  • “Сузуки Гранд Витара”, “Сузуки Жимни”, “Сузуки Baleno” загваруудыг худалдаанд гаргав

  • “Сузуки Гранд Витара XL-7” загварын худалдаанд гаргав

  • Сузуки засвар, үйлчилгээний албан ёсны төвийг ашиглалтад оруулав

  • Сузуки Гранд Витара шинэчилсэн загварыг худалдаанд гаргав

  • Сузуки үзэсгэлэнгийн танхимыг ашиглалтанд оруулав

  • “Сузуки SX4” загварын автомашины албан ёсны нээлтийг хийж, худалдаанд гаргав

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Олимпын аварга Түвшинбаярт Жимни машин бэлэглэв

  • “Сузуки  Кизаши” загварын автомашиныг худалдаанд гаргав

  • Бридж групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр

  • “Сузуки Витара” шинэчилсэн загварыг худалдаанд гаргав

  • 4 дүгээр үеийн “Сузуки Жимни” автомашины нээлт хийж, худалдаанд гаргав

Туслах цэс