Механик удирдлагатай туслах хурдны хайрцаг
Part time 4WD нь замын нөхцөл байдалд тохируулж 2WD болон 4WD өөрөө тохируулан сонгож явах боломжтой. Энэ нь 2Н(2WD), 4Н(4WDөндөр хурдтай) 4L(4WD бага хурдтай) горимыг тохируулж явах боломжтой механик туслах хурдны хайрцаг юм. 4L бол огцом өгсүүр зам болон бартаатай замаар явахад тохиромжтой болгож энгийн үеэс 2 дахин их хүчээр зүтгэнэ. Жимнигийн 2H->4H->4L араа солих механизм нь шууд араа солигчоор дамжуулагдана.