“ALLGRIP” системтэй
Сузуки Витара автомашны “ALLGRIP” систем нь зам болон жолоодлогын нөхцлөөс хамаарч хамгийн тохиромжтойг нь сонгож тааруулах жолоодлогын горимын дөрвөн сонголттой. Үүнд: Автомат, спорт, цастай үеийн болон түгждэг. Жолооч горимуудаас сонгохдоо төв хяналтын самбар дээрх түлхэж эргүүлдэг тохируулагчийг ашиглана.
- Автомат горим нь машиныг ихэвчлэн 2WD байлгах ба харин дугуй гулгаж буй нь мэдрэгдвэл автоматаар 4WD горимд орно. Энэ горим нь түлшний хэмнэлтийг нэгдүгээрт тавьдаг тул зөвхөн шаардлагатай үед л 4WD-д шилжинэ. Автомат горим нь гэнэтийн аадар бороо, шавар намагтай гэх мэтийн цаг агаарын огцом өөрчлөлтөнд аюулгүй байдлыг хангаж өгнө.
- Спорт горим нь 4WD-г идэвхитэй ашиглаж хээрийн замын огцом эргэлт, налуу гарахад хэрэглэнэ. Энэ нь хурдасгуур болон хөдөлгүүрийн эргэлтийн төлвийг хөдөлгүүрийн болон автомат хурд дамжуулагчийн хариу үйлдлийг сайжруулахад ашиглах бөгөөд машин хурдаа алдахгүй. Үүний зэрэгцээ Спорт горим нь ESP-н оролцоог багасгаж жолоочийн спортлог явах хүслийг дэмжинэ.
- Түгжих горим нь моторын өндөр эргэлтийг хойд дугуйнд шилжүүлэн зууралтыг дээд зэрэгт тавина. Хэрэв машин шигдэж суувал ESP® болон бусад удирдлага нь идэвхтэй горимд гүнзгий цас болон шавраас гаргахад зориулагдсан. Тормосс нь дугуйг гулгахаас сэргийлэх бөгөөд зууралт нь дугуйд нэмэлт хүчийг өгнө. (brake LSD)
- Цасны горим нь цас мөс, шавар гэх мэт гулгаа зам дээр явах боломжийг дээд зэргээр нэмнэ. Хурдасгуур болон залуураас ирэх коммандыг хүлээн авч Цасны горим нь гулгалтыг тооцон эргэлтийг хойд дугуйнд дамжуулан зууралтыг нэмнэ. Мөн зууралт багатай зам дээр ESP®-гийн оролцоо нь машиныг зам дээр аюулгүй тогтвортой явахад туслана. Цасны горим нь таныг тайван аюулгүй явах боломж өгнө.