Техникийн үзүүлэлт - performance

Хөдөлгүүрийн төрөл

K15B

Хавхлагны систем

VVT

Хөдөлгүүрийн багтаамж / Цлиндерын тоо

1462сс / 4

Дээд хүчин чадал

75/6,000 rpm

Дээд мушгих хүч

130 Nm/4,000rpm

Bore x Stroke

74 x 85 мм

Шатахуун зарцуулалт

6-8 L

Шатахууны савны багтаамж

40 L

Утаа ялгаруулалтын стандарт

EU

Нийт урт

3650 мм

Нийт өргөн

1645мм

Нийт өндөр

1725 мм

Дугуйн тэнхлэг хоорондын зай

2250 мм

Хамгийн бага эргэлтийн радиус

4.9 м

Суудлын тоо

4

Дугуйн хэмжээ

195/80R15

Нэрлэсэн жин

1090~1110 kg

Өөрийн жин

1435 kg

Жолоодлогын систем

Part-time 4WD

Хурдны хайрцагны төрөл

5MT / 4AT

Урд тоормос

Хатуу диск

Хойд тоормос

Клодкон

Урд явах эд анги

3-н холбоост бат бөх тэнхлэг

Хойд явах эд анги

3-н холбоост бат бөх тэнхлэг

Дэлгэцтэй андройд хөгжим

2 ширхэг дуу өсгөгч

Ухрахын камертай

Толины цан арилгагч

Хурд хянах систем

Хурд хязгаарлагч

Дижитал цаг

Суудал халаагч

Агааржуулагч

Нүүрний хэсгийн бат бөх байдлыг нэмэгдүүлсэн

Шилний гадаргуу дээр цас, тоос шороо тогтохгүй тэгш хэлбэртэй

Дугуй солиход амар дугуйн тасалгаа

Борооны ус зайлуулагч

Хаалганы бариул атгахад хялбар том

Туулах чадварыг нэмэгдүүлсэн гупертэй

Жолоочийн талын нарны хаалт

Зорчигчийн талын нарны хаалт

Механик удирдлагатай туслах хурдны хайрцаг

Эд зүйлс хийх зай багтаамж ихтэй

Араа шилжүүлэхэд хялбар, спортлог, чичиргээ багасгасан

12в цахилгааны залгуур

Ослын үеийн аюулгүйн хос дэр

Урд болон хажуугийн бэхжүүлсэн хамгаалалт

Шарвалтын эсрэг систем

Түгжилгүй тооромзлох систем

Өгсүүр замын хяналт

Уруу замын хяналтын систем

Дугуйн хийн даралтын мэдээлэл дэлгэц дээр харуулах систем. /TPMS/

Аюулгүй байдлын дохиолол

Тоормосны туслах функц

Гадна тал - exterior

Нүүрний хэсэг

Нүүрний хэсгийн бат бөх байдлыг нэмэгдүүлсэн босоо хэлбэрийн дизайн. 5 тасалгаатай хамар, дугуй хэлбэртэй их гэрэл, бие даасан дохионы гэрэл. Бартаат замд бат бөх байдлыг мэдрүүлэх урд, хойд гупер.

Шинчлэгдсэн салхины шил

Шилний гадаргуу дээр цас, тоос тогтохооргүй тэгш дөрвөлжин биетэй. Салхины шил болон цонхнууд нь хэт ягаан туяаны хамгаалалттай бөгөөд хурц нартай үед нүд гялбахгүй жолоодох боломжтой. А үсгийн хэлбэртэй баганан дизайнаар харагдах өнцгийг улам нэмэгдүүлсэн. Мөн машины хамрын тэгш байдал нь харагдах байдлыг нэмэгдүүлж өгсөн.

Дугуйн хэсэг, Борооны хамгаалалт

Жолооч өөрөө дугуйг  солиход маш хялбар болсноос гадна бартаат замд тохируулан дугуйгаа хангалттай томруулах нөөц зай ихтэй. Гоёлын загварлаг R15 хайлшин обудтай.
Хаалгыг онгойлгох үед машины дээвэр дээрх усны дусал, борооны ус дотогш орохоос хамгаалан жижиг хэмжээний саравчийг дээвэрт байрлуулжээ. 

Дотор тал - interior

Интерьерийг энгийн бүтэцтэй шийдсэн

Тэгш хэмийн дизайнтай хянах самбар болон гар амраах хэсэг нь Жимнигийн хүч чадлыг илэрхийлэхийн хажуугаар бартаат замд машины байрлалыг хянахад хялбар болгодог. Мөн урд хаалганы толины орчмыг доош болгож өгснөөр харах байдлыг сайжруулах гэх мэт интерьер дизайн тал дээр ч хэрэглэхэд дөхөм болгож байна. Дотор салоны гэрэл ойлтыг багасгаж, сэв зураас бохирдолт мэдэгдэхээргүй гадаргууг боловсруулан хийж өгсөн.

Хянах самбар

Дөрвөлжин хэлбэрийн хянах самбар дээр хэрэгтэй хэмжигчийг энгийнээр багтаасан. Үйл ажилгаанд анхаарсан энгийн дизайнтай. Ямар ч үед харах боломжтой байнгын гэрэлтүүлэгтэйгээс гадна гол хэсэгтээ олон мэдээлэл дамжуулах дэлгэцтэй. 

Баруун зүүн цонхны товчлуур, голд нь ESP(R)OFF товчлуур болон уруудалтын хяналтын товчлуурыг суурьлуулж өгсөн. Бээлийтэй гараар удирдахад хялбар болгосон том хэмжээтэй товчлуурыг суурилуулсан.

Жинхэнэ арьсаар бүрсэн жолооны  хүрдийг 35мм-ээр дээш доош байрлалд тохируулснаар жолоодлого хийхэд тав тухтай юм.

Тухлаг бөгөөд аюулгүй байдлыг хангасан суудал

Урд суудал 10мм-ийн жижигхэн хөшүүргээр нааш цааш 240мм зайд шилжүүлэх боломжтой. Баруун болон зүүн талын суудлууд бүрэн бие даасан тусдаа бөгөөд 12 түвшинд тохируулж болдог учраас холын аялалд ядрахгүй. Урд талын суудлын налуурыг хойш хэвтүүлбэл тэгш талбай үүсэх ба машин дотроо чөлөөтэй амарч болно. Зорчигчийн суудлын налуурыг хэвтүүлбэл 377 (+53) литрийн багтаамжтай ачаа багтах зай үүснэ. Арын хаалганы онгойх хэсэг нь том бөгөөд ачаа ачих, буулгахад хялбар. Шал нь бүрэн хавтгай байх бөгөөд дөрвөлжин орон зайг үүсгэсэнээр ашиггүй талбай огт байхгүй болсон. Мөн ашиглалтыг улам сайжруулах зорилгоор ачаа тогтоох дэгээгээр тоноглосон. Арын суудлын бүсний тохируулгатай. Бүсийг хэрэглэхгүй үед далдлан богиносгох боломжтой тул арын хэсэгт ачаа ачих үед саад болохгүй.

Аюулгүй байдал - safety

Ослын үеийн аюулгүйн хос дэр

Гэнэтийн аюул ослыг нарийвчлан тооцож үзэн жолооч болон урд талын зорчигчийн, хажуугийн SRS ослын дэрийг суурилуулж өгсөн.

Өгсүүр замын хяналт

Өгсүүр замд хөдөлгөөн эхлэх үед тормосноос хөлөө салган, хаазан дээр гишгэх хооронд түр зуур тоормосноос ажиллах систем хамгийн удаандаа 2 секунд машин хойш ухрахгүй зөөлнөөр хөдөлгөөнөө эхэлж болно. Механик болон автомат кроптой бүх машинд стандартаар тоноглогдсон байна. *4L-р явж байх үед ESP(R)OFF товчийг удаан дарсанаар Hill hold control -ийг салгаж болно.

Уруу замын хяналтын систем

Огцом уруу замд автомат тоормосны хяналтын систем ажиллаж, хурд авахыг барьж, тогтмол нэг хурдаар явах боломжийг олгосноор анхаарлаа төвлөрүүлж аюулгүй жолоодно.

*Уруу замын хяналтын системийн товчлуурыг ON болгон араа шилжүүлэгчийг 4H, 4L горимд тохируулж 25км/ц доош хурдтай, 7%-налуутай газар ажиллаж эхэлнэ. Автомат хурдны хайрцагтай AT машин дээр P ба N гэсэн горимд ажиллахгүй.

Шарвалтын эсрэг систем

Хэрэв диагональ /хөндлөн/ дугуйны аль нэг нь замтай харилцах зууралтаа алдвал энэ систем нь хальтиргаа үүссэн дугуйны тоормосыг автоматаар идэвхжүүлж үлдсэн 2 дугуйны эргэх хөдөлгөөнийг жигдрүүлэн Жимниг аюулаас хамгаалдаг.

Тоормос LSD жолоодлогын удирдлага

4WD горимд шилжсэн байсан ч баруун зүүн дугуйны аль нэг нь хий эргэсэн тохиолдолд нөгөө талын дугуйны зүтгэх хүч нь алдагддаг. Ийм үед зүтгэх хүчийг хадгалахын тулд Жимни нь цахим хяналттай LSD тоормосны системээр тоноглогдсон. Зүтгэх горимыг 4L болгон солиход зөвхөн хий эргэж байгаа дугуйнд л тоормос үйлчилнэ. Хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг бууруулаагүй тул эсрэг талын дугуй урагш зүтгэх хүчээ алдалгүй бартааг даван туулах чадвар өндөртэй байна. Хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг бууруулаагүй тул бусад дугуйны жолоодлогыг найдвартай хамгаалж, зүтгэх хүчийг өндөр байлгана.

Хурд хянах систем

Тогтмол хурд баригч (45км/цаг - 100км/ цаг хүртэл) автомат хурдны тохируулгатай (cruise control) төхөөрөмжөөр тоноглогдсон.Хааз байнга гишгэж явах шаардлагагүй тогтмол хурдтай давхих болон холын замд тав тухтай жолоо барих боломжтой.

Араа шилжүүлэгчийн чичиргээг багасгах бүтэц

Араа шилжүүлэгчийн эд ангийг автомашины их биед 2 дамжуулагч + 1 босоо тулгуур хэлбэрээр суурилуулснаар өгснөөр араа шилжүүлэгчийн чичиргээг багасгасан.

Тоноглол - option

Ачаа

  • Үйлдвэрийн ачаа
  • Хар матте өнгөтэй
  • Хөнгөн цагаанаар материалтай
  • Жин хөнгөн
  • Суурилуулалт үнэгүй 

Андройд үйлдлийн систем бүхий дэлгэцтэй хөгжим

  • Touch screen дэлгэцтэй хөгжим
  • 3G дэмжинэ
  • Bluethooth, USB оролттой
  • Ухрахын камер суурилуулна.

Давуу тал - feature

Улам сайжирсан шаталсан рам

Бат бөх шаталсан хэлбэрт раманд амортизаторыг суурилуулж, түүн дээр автомашиныхаа их биеийг байрлуулан, 4WD-ийн уламжлалыг өвлөн авсан шаталсан рамыг ашиглаж байна.Уламжлал болсон шаталсан раманд “Х” хэлбэртэй бэхлэлт нэмж суурилуулсны зэрэгцээ хойд хэсэгт нь хөндлөн бэхлэлт нэмснээр мурийлтад тэсвэртэй байдал нь өмнөх загвараас 1.5 дахин бат бөх болсон. Мөн их бие болон шаталсан рамыг холбох резинийг дахин шинэчилж сайжруулан зохион бүтээсэн. Энэ нь дээш доош чиглэлд зөөллөж ая тухтай байдлыг бий болгон, жолоодлогын тогтвортой байдлыг сайжруулсан шинэчлэлт нь бас нэгэн хувьсал юм.

4-н дугуйгаар зүтгэх систем

Жимнигийн бүх үеийн загваруудын урд, хойд дугуйг энгийн бүтэцтэй тэнхлэгээр шууд холбогдсон байдаг ба шаардлагатай үед 4-н дугуйгаар зүтгэх систем ажиллуулдаг. Үүний үр дүнд урд болон хойд дугуйны аль нэг нь хий эргэсэн ч зүтгэх хүчээ алдахгүй байх боломжтой.

3-н холбоост бат бөх тэнхлэг

Жимни нь уламжлал болсон 3 холбоост бат бөх тэнхлэгээр тоноглогдсон. Зүүн баруун дугуйг шууд холбох хамаарах тэнхлэг нь бусад автомашины үл хамаарах тэнхлэгтэй харьцуулахад бартаа саад ихтэй замд гадаргуутайгаа маш сайн барьцалдаж тогтвортой байдлыг бий болгоно.

Механик удирдлагатай туслах хурдны хайрцаг

Part time 4WD нь замын нөхцөл байдалд тохируулж 2WD болон 4WD өөрөө тохируулан сонгож явах боломжтой. Энэ нь 2Н(2WD), 4Н(4WDөндөр хурдтай) 4L(4WD бага хурдтай) горимыг тохируулж явах боломжтой механик туслах хурдны хайрцаг юм. 4L бол огцом өгсүүр зам болон бартаатай замаар явахад тохиромжтой болгож энгийн үеэс 2 дахин их хүчээр зүтгэнэ. Жимнигийн 2H->4H->4L араа солих механизм нь шууд араа солигчоор дамжуулагдана.

Хаана ч үл тулах өнцөг болон тулах цэг

  • Бартаат замыг туулахад зориулагдсан төгсгөл өнцөг (49), тулах өнцөг (28), эхлэл өнцөг (37) юунд ч үл тулах Жимнигээр адал явдлын гайхамшигийг мэдэрнэ
  • Газраас тэнхлэг хүрэх зай 210 мм
  • Эргэлтийн радиус 4.9м-ийн бага радиуст бүтэн эргэлт хийнэ.
Туслах цэс