Техникийн үзүүлэлт - performance

Хөдөлгүүрийн төрөл

M16A

Хавхлагны систем

VVT

Хөдөлгүүрийн багтаамж / Цлиндерын тоо

1586сс / 4

Дээд хүчин чадал

86kW/6,000 rpm

Дээд мушгих хүч

156Nm/4,400 rpm

Bore x Stroke

69.6 x 82 мм

Шатахуун зарцуулалт

8-10 л

Шатахууны савны багтаамж

47 л

Утаа ялгаруулалтын стандарт

BSIV

Хөтлөгчийн систем

2 WD

Кропны төрөл

5 MT

Нийт урт

4175 мм

Нийт өргөн

1775 мм

Нийт өндөр

1610 мм

Дугуйн тэнхлэг хоорондын зай

2500 мм

Хамгийн бага эргэлтийн радиус

5.2 м

Суудлын тоо

5

Дугуйн хэмжээ

205/60 R16, 215/55R17

Нэрлэсэн жин

1160~1185 кг

Өөрийн жин

1730 кг

Урд тоормос

Диск

Хойд амартизатор

Диск

Жолоодлогын систем

ALLGRIP

Хурдны хайрцагны төрөл

5MT / 6AT

Дэлгэцтэй андройд хөгжим

Хажуугийн бүх хаалганд дуу өсгөгчтэй

Ухрахын камертай

Жолоочийн хажуугийн автомат цонх буулгагч товчлуур

Бүх хаалга бүрт хармайтай бөгөөд 1.5л сав орно.

Хайлшин обуд

Жолооны хүрдны тохируулга

Автомат агаар цэвэршүүлэгч

Арын суудлыг ор болгох

Жолоочийн талын хөл амраагч

Тоос шорооны шүүлтүүр

Ачаа тээшны хавтан

Урд байрлах хэрэгслийн залгуур

Хаалганы түгжээ

Өргөн цэлгэр таазны цонх

Дугуйн үүрний уртасгагч

Арын хаалга автоматаар онгойно.

Chrome Garnish Backdoor

Дээврийн хэсэг дэх агаар зүсэгч

Их биетэй ижил өнгөтэй хаалганы бариул

Кабины арын гэрэл

LED' өдрийн гэрэл

Chrome Front Grille

Chrome Finish on AC Louver Knobs

Тахометр

Дотор талын хаалганы бариул гоёмсог дизайнтай

Нүдний шил тогтоогчтой

Арьсан суудлын бүрээстэй

Голын хайрцаг нь USB оролттой бөгөөд жижиг эд зүйлс орно.

Хос ослын аюулгүйн дэр

Түгжилгүй тооромзлох систем болон тоормослох хүч хувиарлах систем.

Өгсүүр замын хяналт

Уруу замын хяналтын систем

Хөдөлгүүрийн аюулгүй байдлын дохиолол

Зогсоолын саад мэдрэгч систем

Хөдөлгүүрийн асаах унтраах автомат систем

Reverse Parking Sensors

Тоормосны туслах функц

Цохилтыг шингээгч кузов бүхээг

Гадна тал - exterior

Нүүрний хэсэг

Капут гүпер болон бусад эд анги нь цохилт бууруулах хийцтэй. Босоо хэлбэртэй никель оруулга нь загварлаг тансаг харагдахаас гадна илүү эрч хүчтэй болгож өгсөн.

LED их гэрэл болон LED манангийн гэрэл

Хурц ЛЕД бага тусгалаар эрчим хүчийг хадгалахад зориулагдсан. Хөх өнгийн гэрлийн хаалт нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Өвөрмөц хийцтэй DRLs (өдрийн цагаар асдаг) гэрлийг босоо байрлалаар оруулсан. Цаг агаарын хүнд үед зам сайн харагдуулах зориулалтай манангийн гэрэл орсон.

Өргөн цэлгэр таазны цонх

Өргөн цэлгэр таазны цонх нь хоёр давхар гүйдэг шилтэй бөгөөд кабины зайнд нөлөөлдөггүй.

Том хэмжээтэй ачааны хайрцаг

Витарагийн ачааны хайрцаг нь 375 литрийн багтаамжтай. Хойд суудлыг буулгаагүй байсан ч гольфны цүнх багтана. Үүнээс гадна 60:40 харьцаатай хайрцагнаас авахуулаад олон төрлийн ачааг агуулах боломжтой. Мөн босгож онгойлгодог загвар нь ачаа хийх болон авахад хялбар болгосон. 

Дугуйн хэсэг

Сузуки Витара автомашин нь  17 инч мөнгөлөг өнгөтэй хайлшин обуд  нь загварлаг харагдуулна.

Дотор тал - interior

Интерьерийн төгс шийдэл

Энэхүү Витара нь бага оврын жийп автомашины төрөлд багтах бөгөөд Jimny болон Grand Vitara авто машинаас эхтэй 4WD хөтлөгчтэй, бат бөх чанарыг өөртөө шингээсний зэрэгцээ жолоодлого, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, загвар дизайн гээд бүх талаар шинэчлэгдэн сайжирсан цоо шинэ үеийн загвар юм. 

  • Сузуки авто автомашины үндсэн дизайныг тусган оруулсан
  • Үйлдвэрийн жинхэн арьсан жолооны хүрд болон суудлын бүрээстэй
  • Хэрэглэх, авч ашиглахад амар хялбар юм хадгалах олон хэсгүүдтэй.

Хянах самбар

Хурд хэмжигч болон тахометер /моторын эргэлт хэмжигч/-ийг баруун болон зүүн талд байрлуулсан бөгөөд голдоо олон төрлийн мэдээлэл үзүүлдэг. Одоо байгаа болон дундаж бензин зарцуулалт, гадна орчны агаарын хэм, жолоодлогын төрөл, машин тавин үеийн зайн баримжаа зэргийг заах болно. Мөн энэхүү олон төрлийн мэдээлэл заагч дээр хурдны хайрцагны төлвийг үзүүлэх бөгөөд ингэснээр танд тухайн нөхцөлд түлш бага зарцуулах хамгийн тохиромжтой горимыг мэдэхэд тусална.

Тухлаг бөгөөд аюулгүй байдлыг хангасан суудал

Үйлдвэрийн арьсан суудлын бүрээстэй. Автомашины суудлыг өөрт эвтэйхэн байлгахаар хүссэн хэмжээнд тохируулах боломжтой.

Андройд үйлдлийн систем бүхий дэлгэцтэй хөгжим

Андройд үйлдлийн систем бүхий дэлгэцтэй хөгжим, ухрахын камер хянах боломжтой.

  • Touch screen дэлгэцтэй хөгжим
  • 3G дэмжинэ
  • Bluethooth, USB оролттой
  • Ухрахын камер суурилуулна.

Аюулгүй байдал - safety

Цохилтыг шингээгч кузов бүхээг

Машины арал нь Сузукигийн Total Effective Control Technology (Өндөр үр дүнтэй хяналтын технологи) буюу зорчигчийг хамгаалах цохилт шингээгч хөнгөн арал технологийн биелэл болсон юм. Компьютерийн тусламжтай хийцийн асар их судалгааны үр дүнд уян хатан гангаар машины ихэнх эд ангийг хийсэн нь машиныг хөнгөн бөгөөд бат бөх аюулгүй болгосон.

Ослын үеийн аюулгүйн дэр

  • Нүүрэн хэсгийн жолоочийн болон зорчигчийн аюулгүйн дэр (Нүүрэн хэсгийн мөргөлдөөнөөс цохилтын хүчнээс хамгаалах)
  • Хажуугийн хэсгийн жолоочийн болон зорчигчийн аюулгүйн дэр (хажуу хэсгийн мөргөлдөөнөөс цохилтын хүчнээс цээж болон хэвлийг хамгаалах)
  • Баруун болон зүүн талын хөшгөн дэр. (осол болсон тохиолдолд толгойг хамгаалах)

Тогтвортой аюулгүй байдлыг хангах удирдлагын систем

ESP нь дугуйны огцом гулгаа Жишээлбэл: жолооч рулийн огцом мушгих эсвэл зам гулгаатай байх зэргийг мэдэрвэл шууд моторын эргэлт болон тоормосны ажиллагааг удирдлагадаа авч дугуйны гулгааг дарах бөгөөд ингэснээр жолооч чиглэлээ алдахгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно.

Өгсүүр замын хяналт

Өгсүүр замын хяналт нь жолооч тормосны гишгүүр дээрээс хөлөө хөдөлгөх болон авахад машин 2 секундээр хойш алдахаас сэргийлнэ.

Уруу замын хяналтын систем

Машин огцом доош уруудан явах үед моторын тормос хурд сааруулахад хүрэлцэхгүй тохиолдолд уруудалтын хяналт автоматаар ажиллаж тормосыг удирдан машиныг тогтмол бага хурдтай явуулна. Ингэснээр жолооч жолоодлого дээр анхаарлаа тавих боломжтой болдог.

Хурд хянах систем

Өндөр хурдтай явах болон удаан хугацаагаар явахад чухал хэрэгтэй функц юм. 45-100км цагийн хурдтай явах ямар ч тохиолдолд уг товчлуурыг дарснаар машин хурдаа барих бөгөөд ингэснээр жолооч хазны педалыг байнга гишгэх шаардлагагүй болно.

Тоноглол - option

Андройд үйлдлийн систем бүхий дэлгэцтэй хөгжим

  • Touch screen дэлгэцтэй хөгжим
  • 3G дэмжинэ
  • Bluethooth, USB оролттой
  • Ухрахын камер суурилуулна.

Давуу тал - feature

“ALLGRIP” системтэй

Сузуки Витара автомашны “ALLGRIP” систем нь зам болон жолоодлогын нөхцлөөс хамаарч хамгийн тохиромжтойг нь сонгож тааруулах жолоодлогын горимын дөрвөн сонголттой. Үүнд: Автомат, спорт, цастай үеийн болон түгждэг. Жолооч горимуудаас сонгохдоо төв хяналтын самбар дээрх түлхэж эргүүлдэг тохируулагчийг ашиглана.

  • Автомат горим нь машиныг ихэвчлэн 2WD байлгах ба харин дугуй гулгаж буй нь мэдрэгдвэл автоматаар 4WD горимд орно. Энэ горим нь түлшний хэмнэлтийг нэгдүгээрт тавьдаг тул зөвхөн шаардлагатай үед л 4WD-д шилжинэ. Автомат горим нь гэнэтийн аадар бороо, шавар намагтай гэх мэтийн цаг агаарын огцом өөрчлөлтөнд аюулгүй байдлыг хангаж өгнө.
  • Спорт горим нь 4WD-г идэвхитэй ашиглаж хээрийн замын огцом эргэлт, налуу гарахад хэрэглэнэ. Энэ нь хурдасгуур болон хөдөлгүүрийн эргэлтийн төлвийг хөдөлгүүрийн болон автомат хурд дамжуулагчийн хариу үйлдлийг сайжруулахад ашиглах бөгөөд машин хурдаа алдахгүй. Үүний зэрэгцээ Спорт горим нь ESP-н оролцоог багасгаж жолоочийн спортлог явах хүслийг дэмжинэ.
  • Түгжих горим нь моторын өндөр эргэлтийг хойд дугуйнд шилжүүлэн зууралтыг дээд зэрэгт тавина. Хэрэв машин шигдэж суувал ESP® болон бусад удирдлага нь идэвхтэй горимд гүнзгий цас болон шавраас гаргахад зориулагдсан. Тормосс нь дугуйг гулгахаас сэргийлэх бөгөөд зууралт нь дугуйд нэмэлт хүчийг өгнө. (brake LSD)
  • Цасны горим нь цас мөс, шавар гэх мэт гулгаа зам дээр явах боломжийг дээд зэргээр нэмнэ. Хурдасгуур болон залуураас ирэх коммандыг хүлээн авч Цасны горим нь гулгалтыг тооцон эргэлтийг хойд дугуйнд дамжуулан зууралтыг нэмнэ. Мөн зууралт багатай зам дээр ESP®-гийн оролцоо нь машиныг зам дээр аюулгүй тогтвортой явахад туслана. Цасны горим нь таныг тайван аюулгүй явах боломж өгнө.

Бензин зарцуулалт бага

Сузуки Витара загварын жинг багасгаснаар түлш зарцуулалтыг дээд зэргээр бууруулж чадсан.

2018 онд загварын шинэчлэлт хийгдсэн

Энэхүү Витара нь бага оврын жийп автомашины төрөлд багтах бөгөөд Jimny болон Grand Vitara авто машинаас эхтэй 4WD хөтлөгчтэй, бат бөх чанарыг өөртөө шингээсний зэрэгцээ жолоодлого, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, загвар дизайн гээд бүх талаар шинэчлэгдэн сайжирсан цоо шинэ үеийн загвар юм.
Шинэ үеийн ALLGRIP 4WD технологи, миллиметрийн долгион радарын тусламжтайгаар урд замыг хянаж автомашиныг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, мөргөлтөөс үүдэн учрах гэмтлийг багасгах систем, миллиметрийн долгион радарыг ашиглаж урд талын саад хүртэлх зайг тооцоолон автомашины хурдыг автоматаар тохируулах систем зэрэг дэвшилтэт технологиудыг суурилуулсан.

Туслах цэс