Аялалд гарахдаа автомашинаа хэрхэн бэлтгэх вэ?

Аялалд гарахдаа автомашинаа хэрхэн бэлтгэх вэ?

Зуны улирал ирж буйтай холбоотойгоор аялалд гарахдаа автомашинаа хэрхэн бэлтгэх талаар "Сүзүки засвар үйлчилгээний төв"-ийн ерөнхий инженер Р.Мөнх-Оргилын зөвлөгөөг хүргэж байна.


Ерөнхий инженер Р. Мөнх-Оргил

-Жолооч холын замд гарахдаа юунд анхаарах шаардлагатай вэ?

-Манай орны хувьд дэд бүтэц сул хөгжсөн, хөдөө орон нутагт техник үйлчилгээний төвүүд бараг байхгүй, хот суурин газар алслагдмал зэрэг нь жолооч нараас зам гарахдаа бэлтгэлээ маш сайн базаахыг шаарддаг. Гэвч олонх жолооч залхуурснаасаа болоод эсвэл мэдээгүйгээсээ болоод алсын замд бэлтгэлгүй гарснаар цаг хугацаа, эд материал цаашлаад амь нас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Судалгаанаас харахад, зуны улиралд хамгийн их осол, гэмтэл гардаг хөдөө орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй автомашинаар зорчсоны улмаас дээрх эрсдэлүүд үүсдэг. Миний зүгээс аялалд гарахынхаа өмнө мэргэжлийн засварын газраар төмөр хүлгийнхээ техникийн аюулгүй байдлыг шалгуулж, шаардлагатай тохиолдолд баталгаат засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөмөөр байна.

-Тэгвэл төмөр хүлгийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах шаардлагатай вэ. Манай замд гардаг автомашиныг хамгийн түгээмэл гэмтэл юу вэ?

-Хамгийн ойрын жишээ бол дугуй хагарах. Хурдтай явж буй автомашины дугуй хагарсан тохиолдолд учрах эрсдэлийг тооцож баршгүй. Тиймээс дугуйн хийн даралтыг тохируулах, хажуу бөөр хээн хэсэгт хавагнасан эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Хот дотор хурд багатай үед бага зэргийн дугуйн хаван жолоонд нөлөөлж, жолооч мэдэрдэггүй. Харин хотоос гадагш хурд ихтэй үед руль салганах чичрэх зэргээр нөлөөлдөг. Мөн нөөц дугуйн байдлыг шалгах, хийн даралт нь хэвийн эсэхийг шалгах ёстой. Удаан хугацаанд хэрэглэхгүй байснаас дугуйны хий алдагдаж байдаг. Хэрэв жийптэй явах бол олгой хаймар хийлгэх хэрэгтэй. Олгой хаймаргүй дугуй гэнэтийн цохилт, болон нүх чулуунд обудны ирмэгээрээ хийгээ маш хурдан алдаж онхолдоход хүргэх эрсдэлтэй. Манайхан нөөц дугуй гэхээр олдсон хамгийн муу дугуйгаа авч явдаг тал бий. Ийм дугуй нь удаан явалгүй хагардаг. Болж өгвөл хоёр нөөц дугуйтай холын замд зорчвол сайн. Үүнээс гадна манайхны хамгийн их гаргадаг алдаа бол өвлийн дугуйг зун ашигладаг явдал. Өвлийн дугуйг зун ашигла нь маш түргэн элэгдэхэд хүргэдэг төдийгүй ачаа ихтэй үед зөөлөн резинтэй учраас хад асга, чулуутай замд хагарах нь амархан байдаг.

-Дугуйнаас гадна дугуйг удирдаж, залдаг явах эд ангийн оношлогоонд орох нь чухал байх?

-Манай жилдээ ганц удаа явах эд ангийн оношлогоонд ордог. Явах эд анги бол автомашины тулгуур. Тиймээс төмөр хүлгээ болж өгвөл улиралд нэг удаа явах эд ангийн оношлогоонд оруулж байх нь эд ангийн эдлэгдлээс сэргийлж чадна. Ялангуяа холын замд гарахын өмнө өндгөн тулгуур, амортизатор, тэнцүүлэгч рулийн шарнеруудад холхио үүссэн зэргийг шалгуулж, хэвийн бус бол зайлшгүй солиулах хэрэгтэй. Тэр чигээр нь явбал муу замд доргион чичиргээнд салж унан улмаар онхолдож болох аюултай шүү. Түүнчлэн тоормосны накладны байдлыг шалгаж хэт нимгэрсэн бол солиулах, гар тоормос гүйцэд барьж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Манайхан зуны улиралд аялалаар явахдаа гол, их усаар гатлах тохиолдол гардаг. Энэ нь автомашины явах эд ангийг гэмтээх магадлалтай учраас аялалаас ирсэн даруйдаа нэг удаа оношлуулаад үзэхэд гэмгүй.

-Харин хөдөлгүүрийн гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Болж өгвөл хэвийн үйл ажиллагаа нь доголдсон хөдөлгүүртэй холын замд зорчих хэрэгүй гэж зөвлөмөөр байна. Манайхан хот суурин газар хөдөлгүүр доголдсон автомашинаа аргацааж явсаар байгаад сурчихсан байдаг. Үүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Аялалд гарахаасаа урьтал болгож хөдөлгүүрийн тосны төвшин хэвийн эсэх, тос шүүрч алдаж байгаа эсэхийг юуны түрүүнд үзнэ. Хэрэв хэвийн биш бол нэмэх, эвдэрсэн эд ангийг солиулах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тос дундарсан үед нэмэх ижил төрлийн тос 1-2 литр аваад явахад илүүдэхгүй. Түүнчлэн агаар шүүгчийн бохирдлыг шалгах, шил арчигч болон шил арчигчийн шингэнийг шалгах, шаардлагатай бол шил арчигч, агаар шүүгчийг солих зэрэг бэлтгэлээ базаах шаардлагатай. Аккумуляторын шингэний төвшинг мөн шалгана. Хөдөлгүүрийг хурдан эргүүлж чадахгүй удааширсан байдалтай асааж байгаа бол шинэ аккумулятор сольж тавих нь зөв. Хол болон ойрын гэрлүүд асаж байгаа эсэх тусгалын тохиргоо алдагдсан бол тохируулах нь шөнийн жолоодлогын үед эрсдэлээс сэргийлнэ. Мөн аян замд хэрэг болох чүдэнз, гар чийдэн, гар чийдэн, дугуйн боолтнуудын нэг нь хулгайд алдахаас сэргийлсэн тусгай боолттой бол түүнд таардаг тусгай ховилтой торцовыг марталгүй авч явах хэрэгтэй.

-"Сүзүки засвар үйлчилгээний төв"-ийн тухайд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ. Сүзүки автомашинтай хэн бүхэн танайхыг анддаггүй юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Автомашины диллер байхын нэг гол шалгуур баталгаат засварын газар мэргэшсэн инженер засварчин, тоног төхөөрөмж байдаг. Энэ жишгээр манайд олон жил Сүзүки автомашины засвараар дагнаж ажилласан Японд Сузүкигийн үйлдвэрт дадлага хийж туршлагажсан инженер засварын баг хамт олон ажилладаг болохоор энэ тал дээр санаа зовох зүйлгүй гэдгийг Сүзүки хөлөглөгчдөдөө дуулгамаар байна. Манайх үйлдвэрлэгчээс бүх төрлийн оригинал сэлбэгийг захиалгаар хурдан шуурхай нийлүүлдгээс гадна бэлэн сэлбэгүүд ч манай дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. Хамгийн гол хуучин хуурамч биш шинэ оригналь, найдвартай баталгаатай сэлбэг авах хэрэгтэй. Шинэ сэлбэг нь хуучныг бодвол үнийн зөрүүтэй ч эргээд таны амь нас эд хөрөнгөтэй холбоотой зүйл учир албан ёсны төлөөлөгчийн газраар үйлчлүүлж байгаарай. “Бридж” корпораци нь 20 жилийн өмнө Японы алдарт Сүзүки брэндийн автомашинуудыг монголынхоо хэрэглэгчдэд танилцуулсан. Ер нь Сүзүки Гранд витара, жимни 2 төрлийн автомашин нь монголчуудын аж амьдралд илүү тохирсон, өөрөөр хэлбэл эдгээр загваруудыг Сүзүки мотор корпораци нь Сибирийн эрс тэс уур амьсгалд зориулан бүтээдгээрээ бусад Монгол улсад худалдаалагдаж буй автомашинуудаас ялгаатай юм.

-Танайд зарж буй загваруудаас Үндэсний бөхийн дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Сүзүки “Жимни” бага оврын жипийг унадаг гэдгийг мэдэх юм. Энэ загварын онцлог нь юу вэ. Унаж буй хүлгээ өөрөөсөө илүү дээдэлдэг гэхэд хилсдэхгүй. Монгол эрчүүдийн сэтгэлийг юугаараа татдаг юм бол?

- Биднийг хүүхэд байхад монголчууд ихэвчлэн Оросын автомашинуудыг унаж хэрэглэдэг байсан. Тэр дунд УАЗ 469 маркын автомашин бат бөх, туулах чадвар өндөртэй машин гэдгийг хүн бүр л мэдэх байх. Тэгвэл унаж хэрэглэж үзсэн хүмүүс JAPAN-69 гэдэг цол өгсөн байна лээ. Яг л Уаз-469, Ланд Крузер-80 гэхээр хүний толгойд туулах чадвар сайтай, бат бөх гэсэн ойлголт шууд буудаг шиг шаардлагыг хангасан. Энгийн бөх аварга болдоггүй гэж ярьдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ аваргын сонголт бол хамгийн ухаалаг сонголт гэж хэлэх байна. Жимни бол дэлхийд хамгийн өндөрт гарч рекорд тогтоон, Гиннисийн номонд бичигдсэн автомашин. Цас шавар, шалбаагтай замд том жийп машинуудын урд л гишгэнэ дээ. Стандарт үйлчилгээгээ хийлгээд унаад явахад 10 жил гар хүрэхгүй байж болно.Манай сүзүки хэрэглэгчид ч туулах чадварыг нь ихэд биширдэг юм.

-Ер нь автомашины хэрэглээний талаарх хүмүүсийн бодол нийгмийн чиг хандлагыг дагаад өөрчлөгдөөд байх шиг санаддаг. Энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

-21-р зуунд автомашин нь тансаг хэрэглээ гэхээсээ илүү ердийн хэрэглээ болсон байна. Жимни автомашин нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй олон улсад төдийгүй манай орны нөхцөлд ч хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд байгаа. Зах зээлд худалдаалагдаж буй шинэ жимни автомашин нь үнийн хувьд бусад дунд гарын жийп болон суудлын шинэ автомашинаас 2 дахин хямд, шатахуун зарцуулалт 2 дахин бага, ашиглалтын зардал 3 дахин хэмнэлттэй. Таван хаалгатай гранд витара ч гэсэн адилхан. Тиймээс эдгээр автомашинуудыг бид “Бартаат замын баатар, Бодит хэмнэлтийн гайхамшиг”, “Эрч хүч эдийн засгийн хэмнэлт” хэмээн сурталчилдаг.

Сүүлийн үед хувийн хэвшлийнхэн өртөг, ашиглалтын зардал багатай автомашиныг ихээр сонирхож, худалдаж авдаг болжээ.Татвар төлөгч нь ингэж байхад, татварыг нь зарцуулдаг төрд ажилладаг дарга нар нэгийг бодож байгаа байх гэж бодож байна. Автомашин хэрэглэгчдэд зориулан цаг зав гарган зөвлөгөө өгсөн Бридж ХХК-ийн “Сүзүки засвар үйлчилгээний төв"-ийн ерөнхий инженер Р.Мөнх-Оргилд баярлалаа.

  • “Сүзүки засвар үйлчилгээний төв” Утас: 70005570, 99008733, 99000110
  • Хаяг: “Бридж плаза цогцолбор”, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайван өргөн чөлөө, Жуковын музейн замын зүүн урд байрлана.
Туслах цэс