ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Бридж корпорацийн толгой компани болох Бридж ХХК нь 1991 онд Монгол   улсад хувийн хэвшил дөнгөж үүссэн тэр цаг үед байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртлэх хугацаанд   худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зам барилга, геологи уул уурхайн салбаруудад үйл ажиллагаагаа тэлэн хөгжүүлж Монгол улсын эдийн засаг,нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

Бид Япон улсын 100 жилийн түүхт Сузуки мотор корпорацийн Монгол улс албан ёсны борлуулагчаар 1999 оноос хойш өнөөг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна.  Бид Сузуки брэндийн автомашинуудыг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэхээс гадна Сузуки автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Сузуки мотор корпорацийн оргиналь сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг билээ.

Манай засварын төвд Япон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг инженер, техникчид ажиллаж орчин үеийн засвар, оношлогооны тоног төхөөрөмжөөр таны машиныг түргэн шуурхай, баталгаатай засварлаж байна.


Сэтгэгдэл бичих (0)

Туслах цэс