Таны машин өвөлд бэлэн үү?

Таны машин өвөлд бэлэн үү?


Бид танд "ECSTAR" СУЗУКИ брэндийн оригинал тос, тосолгооны бүтээгдэхүүнийг санал болгож байна.

"ECSTAR" СУЗУКИ брэндийн оригинал тос, тосолгооны бүтээгдэхүүний тухай.

1980-аад оны үед Сузуки нь Япон улсын шилдэг инженерүүдтэй хамтран хамгийн шилдэг технологийг эрэлхийлж автомашины моторын тосыг боловсруулж эхэлсэн. Уг моторын тосыг “ECSTAR” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бидний энэ салбарт урдаа барих томоохон ололтуудын маань нэг болж танигдсан билээ. Манай бүтээгдэхүүний гол зорилго бол тээврийн хэрэгслийн эдэлгээ болон байгаль орчинд ээлтэй байх тал дээр анхаарч хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болгоход тэмүүлж ажиллаж байна. Сузуки хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлж тэдний шаардлагыг хангах, чанарын өндөр үзүүлэлттэй “ECSTAR” брэндийг үүсгэсэн.

2015 оноос эхлэн “ECSTAR” нь СУЗУКИ-ийн шилдэг моторын тос СУЗУКИ брэндийг төлөөлж дэлхийд брэнд нэрээр гарч эхэлсэн. "ECSTAR" нь хэрэглэгчдэдээ хамгийн сайн хэрэглээний үзүүлэлт болж дэлхийд №1 чанарыг амлаж байна.

Агаарын хэм унаснаас болж машины тос өтгөрч, царцдаг ба хөдөлгүүрийг хангалттай сайн тосолж чаддаггүй. Тиймээс аль болох зуурамтгай чанар багатай тос сонгох хэрэгтэй. Машины тосон дээрх W-ийн өмнөх тоо зуурамтгай чанарыг заадаг. Тиймээс 5W-30-тай тос 10W-40-тэй тосноос зуурамтгай чанар багатай гэсэн үг юм. Ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд хэрэгтэй байдгийг санаарай.

Хөдөлгүүрийн тосны зориулалтыг эд ангийг тослох гэж бид сайн мэднэ. Тэгвэл дахиад 4 үүрэг үлдэж байгаа аж. Эдгээр үүргийг мэдэж авснаар та өөрийн машины хөдөлгүүртээ илүү их анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна. Тосоо солилгүй удах, ачаалал хэт өгөх, тохироогүй тос хийх зэргээс болж эдгээр тос эдгээр гол үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс элэгдэл, хорогдол түргэсдэг байна.

1. ТОСЛОХ

- Хөдөлгүүрийн тос нь металл эд ангийн хоорондын үрэлтийг багасгах, гацахаас сэргийлдэг.

2. ХӨРГӨХ

- Хөдөлгүүрийн цилиндр болон ойр орчмын эд ангиуд маш ихээр халдаг. Тэгвэл хөдөлгүүрийн тос нь халуун цэгээс дулааныг шилжүүлдэг.

3. ЦЭВЭРЛЭХ

- Хөдөлгүүрийн дотор үүссэн бохирдлыг өөртөө шингээж, зөөх үүрэгтэй

4. БИТҮҮМЖ

- Хөдөлгүүрийн дотор үүсэх даралтыг барьж байх, алдагдуулахгүй байх үүрэгтэй.

5. ХАМГААЛАХ

- Утаанаас үүсэх хорт бодисын нөлөөллөөс эд ангийг хамгаалах үүрэгтэй. Та автомашиныхаа 20,000 километр эсвэл 1 жил тутамд хөдөлгүүрийн тосыг солихыг зөвлөж байна.

ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН.

Хөргөлтийн шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангадаг. Мөн хөргөлтийн систем болон блок доторх хана зэргийг зэврэлт, өнгөр тогтохоос хамгаалж тосолж өгөх үүрэгтэй. Хөргөлтийн системийн ажиллагаа нь хөргөлтийн шингэн хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт хөргөж буцаад хөдөлгүүрт орох давтамжаар ажилладаг.

Сузуки брэндийн SUPER LONG LIFE болон LONG LIFE нь дараах давуу талуудыг агуулсан байдаг. Үүнд:

• Хүний эрүүл мэндэд мөрөг нөлөөгүй.

• Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн

• -61 хэмийн хүйтэнд хөргөлтийн системийг хөлдөлт, агаарын бөмбөлөг үүсэхээс маш сайн хамгаална.

• Металл эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг.

• Хөргөлтийн системийн резинэн жийргэвч, бэхэлгээ, хоолойнуудад сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Техник үзүүлэлт -61 градус

Солих ажлын хөлс: 20,000₮

Туслах цэс