Тухлаг бөгөөд аюулгүй байдлыг хангасан суудал
- by author: admin
- 5 сар өмнө
- categories: ЖИМНИ /5 хаалгат/, Дотор тал
- read count: 117
Урд суудал 10мм-ийн жижигхэн хөшүүргээр нааш цааш 240мм зайд шилжүүлэх боломжтой. Баруун болон зүүн талын суудлууд бүрэн бие даасан тусдаа бөгөөд 12 түвшинд тохируулж болдог учраас холын аялалд ядрахгүй. Урд талын суудлын налуурыг хойш хэвтүүлбэл тэгш талбай үүсэх ба машин дотроо чөлөөтэй амарч болно. Зорчигчийн суудлын налуурыг хэвтүүлбэл 377 (+53) литрийн багтаамжтай ачаа багтах зай үүснэ. Арын хаалганы онгойх хэсэг нь том бөгөөд ачаа ачих, буулгахад хялбар. Шал нь бүрэн хавтгай байх бөгөөд дөрвөлжин орон зайг үүсгэсэнээр ашиггүй талбай огт байхгүй болсон. Мөн ашиглалтыг улам сайжруулах зорилгоор ачаа тогтоох дэгээгээр тоноглосон. Арын суудлын бүсний тохируулгатай. Бүсийг хэрэглэхгүй үед далдлан богиносгох боломжтой тул арын хэсэгт ачаа ачих үед саад болохгүй.