ШИНЭ ЗААН М.БАДАРЧ СУЗУКИ ЖИМНИ АВТОМАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА

ШИНЭ ЗААН М.БАДАРЧ СУЗУКИ ЖИМНИ АВТОМАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА

Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдаанд долоо давж заан цолны болзол хангасан Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, улсын шинэ заан Мягмарын Бадарч-д Брдиж Корпраци СУЗУКИ ЖИМНИ автомашиныг бай шагнал болгон ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болоход хамгийн чухал гэсэн үзэл бодлоор үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үндэсний бөхийн спортыг дэмжиж ирсэн билээ.

Цаашид ч мөн Үндэсний бөхийн спортыг дэмжиж өв соёл, ёс заншлаа дээдлэн ажиллах болно.
Монгол түмний бахархал үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд долоо давж Заан цолны болзол хангасан М.Бадарчдаа халуун баяр хүргэе!

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ.

Бусад үйл явдал, мэдээ

Туслах цэс