Улсын наадмаар 7-ийн даваанд тунаж заан цолны болзол хангасан бөхөд SUZUKI JIMNY автомашин бэлэглэнэ.
- by author: admin
- 4 жил, 6 сар өмнө
- categories: Үйл явдал, мэдээ
- read count: 7986
Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болоход хамгийн чухал гэсэн үзэл бодлоор үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үндэсний бөхийн спортыг дэмжиж ирсэн байна.
Тус үзэл бодлын хүрээнд Бөхийг өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Баянзүрх хайрхны Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 14 дахь жилдээ ивээн тэтгэж зохион байгуулсан.
Энэ жил ТУЗ-ын дарга, УИХ-н гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар Бридж корпораци Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж заан цолны болзол хангасан хүчит бөхөд СУЗУКИ ЖИМНИ автомашиныг бай шагнал болгон өгөх тухай санамж бичгийг Монголын үндэсний бөхийн холбоотой байгууллаа. Тус арга хэмжээ нь 2020 оны 06 сарын 11-нд Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд болов.
Тус санамж бичигт Бридж корпорацын гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунаа нь хурд хүч, авхаалж самбаагаараа тунан үлдсэн залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, цэц бяраа үздэг тул Монгол түмний таалан үздэг даваа байдаг нь дамжиггүй юм.
УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ СОНГОЛТ СУЗУКИ ЖИМНИ
ТАНЫ БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ ХУРИМТЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.