“Бэлэг түгээе” урамшууллын СУПЕР ялагчдаа Suzuki Jimny автомашиныг гардууллаа.
- by author: admin
- 3 жил, 11 сар өмнө
- categories: Үйл явдал, мэдээ
- read count: 11335
Бридж корпорци болон Мобиком Корпорацийн хамтран зохион байгуулсан “Бэлэг түгээе” шинэ жилийн урамшууллын СУПЕР ялагчдаа Suzuki Jimny цоо шинэ автомашиныг нь өнөөдөр гардуулан өглөө.
Тус урамшуулалын хүрээнд хамгийн том, хамгийн супер бэлгийн эзэн Баян-Өлгий аймагт оршин суудаг Х.СЕМБЭ гуай азтангаар тодорсон. Өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ авто тээврийн салбарт тууштай ажилласан Х.Сембэ гуай ийнхүү зах зээл дээр 64 сая төгрөгөөр худалдаалагдаж буй SUZUKI JIMNY загварын цоо шинэ төмөр хүлгийн эзэн болсон байна.
Уг ялагч нь шинэ ондоо цоо шинэхэн хүлэг болох Минималист-Ухаалаг хэрэглэгчид түлхүүрийг гардан авлаа. Бридж Корпорацийн зүгээс “Аз од” нь гийсэн эрхэм ялагчдаа алтан шар зам нь өлзийтэй сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Супер бэлэг Suzuki Jimny автомашины ялагч Х.Сембэ: "Супер азтан болсондоо маш их баяртай байна. Би энэ машиныг урьд өмнө нь харж байгаагүй. Манай хүүхдүүд их сайн мэддэг юм билээ. Манайх хөдөө байдаг голцуу мал аж ахуй эрхэлдэг учраас энэ машинаараа хаана бол хаана хүрэхэд саадгүй, туулах чадвар сайтай болохоор сэтгэгдэл тун өндөр байна. Энэ сайхан хүлэгтээ эхнэрээ, ач зээгээ суулгаад явна гэж бодохоор үнэхээр сайхан байна. Энэ машинаараа эхнэр бид ямарч байсан насаа барна гэж бодож байгаа хэхэ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
БАРТААТ ЗАМЫН БААТАР, БОДИТ ХЭМНЭЛТИЙН ГАЙХАМШИГ СУЗУКИ ЖИМНИ
ТАНЫ БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ ХУРИМТЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
Зуун жилийн түүхтэй, Япон улсын Сузуки мотор корпорацын үйлдвэрлэдэг Сузуки Жимни автомашин нь 1970 онд анх зохион бүтээгдсэн ба 2020 онд 50 жилийн ой нь тохиож байна. Уг автомашин нь бат бөх байдал, 4 дугуйн хөтлөгчтэй тул бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардал багатай, хамгийн авсаархан хийцтэй зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл дээрх бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм.
Жимни автомашин нь үнийн хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар маш сайн, шатахуун зарцуулалт бага, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр, илүү хүчтэй, илүү тохилог, дэвшилтэт технологийг илүү нэвтрүүлсэн болно. Монголын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн дунд тэр тусмаа ухаалаг хэрэглэгчдийн найдвартай хүлэг болж байна.
Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг.
“Сузуки Жимни”-ийн шинэ загварын онцлог нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн “Хот хөдөөгийн хосолмол хэрэглээг бүрэн хангах” автомашин юм.
Жимнигийн шинэ загвар нь бартаат замыг туулах гол үзүүлэлтүүдийг өмнөх загвараасаа сайжруулснаар Хөдөөд давахгүй даваа, явахгүй зам гэж байхгүй, Хотод багтахгүй зогсоол, эргэхгүй зай гэж байхгүй, Хамгийн хэмнэлттэй автомашин болж чадсан юм.