Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шинээр заан цолны тусгай болзол хангасан бөхийг ЗААН ЖИМНИ автомашинаар байлах санамж бичигт гарын үсэг зурлаа.
- by author: admin
- 3 жил, 6 сар өмнө
- categories: Үйл явдал, мэдээ
- read count: 12476
Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болоход хамгийн чухал гэсэн үзэл баримтлалаар үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын үндэсний бөхийн спортыг дэмжиж ирсэн байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд Монгол Бөхийг өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 15 жил ивээн тэтгэж зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн хувьд 2021 оны 05 сарын 28-нд Бридж корпораци нь Тулгар Төрийн 2230, Их Монгол улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж “Шинээр заан цолын болзол хангасан” хүчит бөхөд СУЗУКИ ЖИМНИ автомашиныг бай болгох тухай санамж бичгийг Монголын үндэсний бөхийн холбоотой байгууллаа.
Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.
Япон улсын Сузуки мотор корпорацид үйлдвэрлэгддэг Сузуки Жимни автомашин нь 1970 онд анх зохион бүтээгдсэн. Уг автомашин нь бат бөх байдал, 4 дугуйн хөтлөгчтэй тул бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардал багатай, хамгийн авсаархан хийцтэй зэрэг онцлог чанаруудаараа бусад жийп автомашинуудаас ялгардаг. Тэгвэл дээрх үзүүлэлтүүдээрээ Сузуки Жимни нь Монголын зах зээлд аль хэдийн “ЗААН ЖИМНИ” нэртэй болжээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зааны даваа буюу долоогийн даваанд тунасан залуу бөхчүүд нь авхаалж самбаа, уран мэх, хурд хүчийг уралдуулсан, гал ассан барилдаан болдог тул Монгол түмэн долоогийн давааны барилдааныг ихэд сонирхон үздэг билээ.
Заан Жимни автомашины байг олгох тусгай нөхцөл
7-ын даваанд тунаж барилдан, давж шинээр заан цолны болзол хангасан бөх
*Заан цолоо бататгасан бөхөд хамаарахгүй
(Энэ нөхцлийг хангасан бөх байхгүй тохиолдолд нэмэлт нөхцлийн дагуу байг олгоно)
Нэмэлт нөхцөл
7-ын даваанд амлуулан давж шинээр заан цолны болзол хангасан бөх
*Шинээр заан цолны болзол хангасан 2 бөх байх тохиолдолд эрэмбэ багатай бөхөд олгоно.
Баруун гар талаас Бридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө. Батзориг,
МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Маналжав нар
Сузуки Жимни автомашин
УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ СОНГОЛТ СУЗУКИ ЖИМНИ
ТАНЫ, ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ ХУРИМТЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
“Сузуки Жимни”-ийн шинэ загварын онцлог нь бартаат замыг туулах гол үзүүлэлт болон тохь тухыг өмнөх загвараасаа сайжруулсан.
Жимни автомашин нь үнийн хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар маш сайн, шатахуун зарцуулалт бага, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр, илүү хүчтэй, илүү тохилог, дэвшилтэт технологийг илүү нэвтрүүлсэн болно.
Энэ утгаараа хэрэглэгчдээс хөдөөд давахгүй даваа, явахгүй зам гэж байхгүй, хотод багтахгүй зогсоол, эргэхгүй зай гэж байхгүй, хамгийн хэмнэлттэй автомашин гэж хэлэгдэх болсон.
Түүнчлэн дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй стресс багатай “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээг бүрэн хангах” автомашин гэдгээрээ олон улсын зах зээлд алдаршсан.
Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг.
БАРТААТ ЗАМЫН БААТАР, БОДИТ ХЭМНЭЛТИЙН ГАЙХАМШИГ
NEW JIMNY
BRIDGE CORPORATION-ы хамт олон